@2024 Copyright Business Media LLC.
Developed by Datacom Cloud LLC.
Маркетингийн төлөвлөгөөг аргачлалын дагуу нэг хуудсанд багтаан боловсруулж, багахан төсвөөр хэрхэн гайхалтай үр дүнд хүрэх тухай Аллан Дибийн бэстселлер “Маркетингийн 1 хуудас төлөвлөгөө” ном өгүүлнэ. “Манайх хамгийн шилдэг нь, хамгийн чанартайг манайхаас аваарай” гэсэн сурталчилгаа нь аргаа барсан маркетингийн арга бөгөөд маркетинг хийнэ гэдэг нь үр суулгаж тариа тарихтай адил юм. Тариачин үр тариад ургацаа авах хүртлээ хүлээнэ, тэр болтол түүнийгээ арчилж, усалж ургуулна. Цаг нь болмогц ургацаа хурааж эхлэнэ. Тариагаа ганц хоёр услаад хаячихдаг тариачин харж байсан уу? Энэхүү номыг уншсанаар, та маркетингийн олон аргад суралцаж, есөн нүд бүхий хүснэгтэн аргачлалын дагуу өөрийн бизнесийн маркетингийн төлөвлөгөөг гаргах талаар мэдэж авна. Аллан Диб нь IT, харилцаа холбоо, маркетинг зэрэг төрөл бүрийн салбарт олон бизнесийг бүтээж, өсгөж чадсан өвөрмөц сэтгэлгээтэй маркетер, энтрепренер билээ. Анхны гарааны бизнесээ эхлүүлээд 4 жил болоход нь Business Review Weekly сэтгүүл Австралийн хамгийн түргэн өсөлттэй 100 бизнесийн нэгээр нэрлэж байжээ. Тэрбээр бизнесүүдэд технологи болон маркетингийн тусламжтайгаар өндөр өсөлтийг бий болгох шинэ арга замыг хайх тал дээр нь туслах чин хүсэлтэй нэгэн юм.
Холбоо барих утас +976-8585 1850